11 сарын 26ны ням гарагт, Болонья хотын Гранд Мажестик зочид буудалд Сицилийн тухай нэгэн номын нээлт боллоо. Өв уламжлалынхаа зүгт хэмээх энэ номын нээлтийг Bologna Connect холбооноос зохион байгуулсан юм. Холбооны үүсгэн байгуулагч Антонелла Орланди үйл ажиллагааныхаа тухай товч танилцуулж, номын орчуулагч Лучиа Шиллиано эх нутгийнхаа тухай гадны өнцгөөс харж илэрхийлэх ямар байсан тухай ярилцав. Мөн номын зохиогч Мэри Толаро Ноеэс сициль нутгаас гаралтай гэр бүлийнхнийхээ тухай сонирхолтой түүх, хуучин зурагнуудаасаа хуваалцлаа.
Болоньягийн тусгал, Туулайн бөөр цуглуулах нь хэмээх номнуудын зохиогч, Bologna Connect төвийн Сан Франциско хот дах төлөөлөгч хатагтай Мэри Толаро Ноеэс Болонья хотод бас Сициль аралдаа хайртай гээд энэ хоёр газрын ялгаатай, адил талуудыг нь мөн дурдав.
Зохиолч, сэтгүүлч Стефано Андрини энэ уулзалтыг зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэрээр танхимд хөгжилтэй уур амьсгал нэмж байсан юм. Эцэст нь гайхалтай орчинд энэ уулзалтыг хийх боломж олгосон зочид буудлын удирдлагад баярлалаа.
Ц.Нямаа.
Editing by Tseveendorj Nyamdemberel